• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-12 09:32:05    
Гоо бүсгүйчүүл үзэсгэлэнт Санъяад

Хятадын Олон Улсын Радио

     -Өмнө нь дэлхийн миссийн тэмцээнд оролцож байсан уу?

     -Ийм төрлийн тэмцээнд оролцож байсан, гэхдээ дэлхийн мисс бол миний анхны маш том тэмцээн.

     -Энэ удаагийн тэмцээнийг бас Олимпийн бамбар дамжуулах ажиллагаатай уялдууна гэж сонссон, тэгэхээр тэмцээн маань илүү онцлог талдаа болох байхаа?

     -Тийм ээ, бид нар 11 сарын 20-ны өдөр Бээжин явна, тэгээд цагаан хэрэм үзнэ, улаан загалмайн нийгэмлэгтэй хамтарсан буяны үйл ажиллагаанд оролцоно. Мөн олимпийн үйл ажиллагаанд оролцоно. Бээжин бол миний очих дуртай гоё газар л даа, би зөндөө олон удаа очиж байсан, бараг хорь гаруй удаа очиж байсан.

     -Тэгэхээр соёлын талдаа илүү гүн утга агуулагдаж байгаа болбуу ?

     -Тэгэлгүй яахав, ганц миссийн тэмцээн биш юм чинь. 100 гаруй орны миссүүд ирж байна гэдэг чинь бүх орнууд хоорондоо найрсаг харилцаатай байх, энх тайваны бэлгэ тэмдэг болох, мөн охидууд хоорондоо соёлын солилцоо хийж, их зүйл сурах учиртай.

     -Энэ удаагийн тэмцээнд оролцож байгаагийн зорилго юу вэ?

     -Хамгийн эхний зорилго бол улсаа сурталчлах, Монголынхоо соёл, амьдрал гэх зэрэг олон талаар маш сайн сурталчлахыг хичээж байгаа. Тэгээд бусад охидуудаасаа маш их зүйл сурахыг хичээж байгаа, бас мэдээж хэрэг тэмцээнд оролцож байгаа юм чинь бусад охидуудтайгаа нэг баг болоод тэмцээнийг маш гоё зохион байгуулж ялагчаа тодруулна.

     -Монголоо төлөөлж оролцож байна гэхээр өөрт чинь их хариуцлага ногдож байх шиг, хүнд санагдаж байна уу?

     -Хүнд бишээ, надад маш гоё санагдаж байна, маш гоё сэтгэгдэл төрж байна, ийм боломж олдож байгаад би маш их баяртай байгаа. Дэлхийн миссийн тэмцээнд оролцоно гэдэг бол хэн хүнд олдоод байдаггүй завшаан гэж би хувьдаа ойлгож байгаа. Надад маш том боломж өгсөн, би улсаа маш сайн суталчлана. Энэ тэмцээнд өөртөө байгаа хамаг хүчээ шавхаж оролцоно.


1 2 3