-Өрсөлдөгчид хоорондоо их сайхан харилцаж байгаа биз дээ?
-Маш сайн харилцаж ойлголцож байгаа, бид нар бүгдээрээ хоорондоо англиар яриад, бие биенийгээ чөлөөтэй ойлгож байгаа. Миний өрөөний охиныг Кория охин, Хятадын мисс Жилин гэхчлэн ер нь бүхэл охидуудтайгаа холбоо тотоож найрсаг харилцаж байхыг хичээж байгаа.
-Өөрийн чинь амьдарч байгаа зочид буудал бол нэлээд их нэртэй том зочид буудал, гол танхимынх нь барилгын хэв загвар нь Хятадын уламжлалт соёлын онцлогыг хадгалсан юм байна, өөрт чинь хэр таалагдаж байна вэ?
- Хамгийн анх автобуснаас буугаад буудалдаа орж ирэхэд барилгынх нь хийц маш их таалагдсан. Ороход хүмүүс нь дулаан уур амьсгалтай, үйлчилгээ нь маш гоё, хоол унд нь ч гоё, ер нь бүх юм нь л таалагдаж байгаа.
- Ерөнхийдөө жижиг хот гэмээр буудал л даа
-Тийм, дотроо бүх юм нь байгаа, дэлгүүр байна, гольф тоглож болж байна, бассейнд сэлж болно. Ер нь дотроо бүх асуудлаа зохицуулах боломжтой, яг нэг хот л гэсэн үг, гэртээ байгаа юм шиг л тухтай байна.
-Биний сонсогчид болон вэб сайтын уншигчдад маань хандаж үг хэлэхгүй үү?
-Би Хятад улсад ирсэндээ маш их баяртай байна, Хятад улс бол миний ирэх дуртай газар, түүх соёлоо маш сайн хадгалж үлдсэн орон, бид маш их бахархдаг. Намайг ирэх болгонд л хөгжөөд байдаг, шинэ барилга байшин, шинэ шудамж талбай нэмэгдчихсэн. Хүмүүс нь шинэ юм сураад, маш их ажилсаг хөдөлмөрч ард түмэн. Тэгээд бүгдэд нь мэнд дамжуулж байна.
-Баярлалаа, тэмцээндээ амжилттай оролцоорой, танд амжилт хүсье. (Алтаннавч сурвалжлан редакторлов)

1 2 3
|