11-р сарын 26-нд Бээжингийн сансар судлалын төвд өргөн их ёслол хийж, саран бөмбөрцгийг тойрон шинжилгээ хийх Хятадын анхны дагуул- Чан э нэгдүгээрийн дамжуулж ирүүлсэн саран бөмбөрцгийн гадаргуугийн анхны зургийг албан ёсоор нийтлэв. Саран бөмбөрцөгт хайн шинжилгээ хийх Хятадын анхны төсөл бүрэн дүүрэн амжилт олсныг энэ нь харуулж байна. Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жя бао зургийн нээлтийг хийсэн байна. 音响1
Саран бөмбөрцөгт би хүрээд ирлээ. Домог үлгэрт хэдэн мянган жилийн өмнө Чан-э саран ордонд нисээд хүрсэн гэдэг. Өнөөдөр Чан-э нэгдүгээр "Саран бөмбөрцөг сайн байна уу!сайн байна уу саран бөмбөрцөг !" гэсэн Хятад улсын мэндчилгээг авч хүрчээ.
Хүндэт сонсогчид оо!сая та бүхэн сонссон бол саран бөмбөрцөгт хайн шинжилгээ хийх Хятадын анхны дагуул-Чан-э нэгдүгээр эх дэлхийгээс 380 мянган км дэх саран бөмбөрцгийн тойрог замаас ирүүлсэн үг ая дуун юм.
1 2 3
|