• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-26 17:39:18    
Хятадын саран бөмбөрцгийн хайн шинжилгээний анхны төсөл амжилтад хүрэв [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     Саран бөмбөрцөгт шинжилгээ хийх төсөл нь хиймэл дагуул болон нисэгчтэй сансрын хөлгийн дараахь Хятадын сансар судлалын үйл ажиллагааны гурав дахь амжилт юм. Саран бөмбөрцөгт шинжилгээ хийх анхны төсөл амжилтад хүрсэн нь Хятад улсыг сансар огторгуйн уудмыг судлан шинжлэх хүчин чадалтай цөөн хэдэн орны эгнээнд оруулсан байна. Хятад улсын цогцолбор хүчин чадал тодорхой хэмжээгээр дээшилж, бие даан шинийг нээх хүчин чадал болон шинжлэх ухаан техникийн түвшин байнга нэмэгдэж байгаагийн чухал илрэл болно. Энэ нь олон улс дахь Хятадын байр суурийг дээшлүүлэх, үндэстний нягтрах хүчнийг чангатгахад маш чухал бодит ач холбогдолтой бөгөөд алс хэтийн ач холбогдолтой юм гэжээ.

      Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао, саран бөмбөрцөгт шинжилгээ хийх анхны төсөл амжилт олсон нь саран бөмбөрцгийг шинжлэх ухаанчаар хайн судлахад аятай боломж хангасан байна гэж тэмдэглээд дараачийн алхмын саран бөмбөрцгийн төслийг хэрэгжүүлэхэд бодитой шаардлага дэвшүүлсэн байна.

      Төлөвлөгөө ёсоор Хятад улс 2012 оноос өмнө шинжилгээний аппратыг саран бөмбөрцгийн гадаргууд зөөлөн газардуулж, хайн шинжилгээ хийлгэнэ. 2020 оноос өмнө саран бөмбөрцгөөс хөрсний дээжийг авчрах юм байна./Баясгалан орчуулж,Урангоо хянав/


1 2 3