Уг дагуулыг 10-р сарын 24-нд хөөргөж, 11-р сарын 5-нд саран бөмбөрцгийг тойрон нислэг хийв. Хэсэг хугацаа тойрог замд хэмжилт туршилт хийгээд, Чан-э нэгдүгээр саран бамбөрцөгт шинжилгээ хийж эхэлсэн байна. Өнөөдрийн нийтэлсэн саран бөмбөрцгийн анхны зураг бол дагуулд тээсэн зургийн аппратаар авсан зургийг газар дээрх хэрэглээний системээр зохицуулж гүйцэтгэсэн юм. Авсан зургийн чанар маш сайн, зураг төслийн шаардлагад бүрэн нийцэж байгаа юм.
Зургийн бүрэлдсэн районы байрлал нь саран бөмбөрцгийн зүүн уртрагийн 83 градусаас зүүн уртрагийн 57 градус хүртэл, өмнөд өргөргийн 70 градусаас өмнөд өргөргийн 54 градус хүртэлх, өргөнөөрөө 280 км, уртаараа 460 км-ын хэмжээний гадаргуугийн зураг болно. Үүнд саран бөмбөрцгийн өндөрлөг газар, том жижиг, хэлбэр бүтэц, бүрэлдэн тотсон он жилүүдэд мөргөлдөөд гарсан нүхүүд хамрагдаж байгаа.
Өнөөдрийн зураг нийтлэх ёслол дээр Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао саран бөмбөрцгийн анхны зургийн хөшгийг сөхөж, саран бөмбөрцгийн хайн шинжилгээний Хятадын анхны төсөл амжилт олсонд баяр хүргэв. 音响2
1 2 3
|