" Түвдийн нууц" гэсэн энэ хөгжимт бүжигт Түвд үндэстний настан буурал ээжийн мөргөл хийхээр явсан замдаа үзэж дуулсан зүйлээр гол агуулга болгож, Түвд үндэстний амьдрал, ардын урлаг, хүн ардын зан үйл, шашны ёслол үйлдэх газар зэргийг харуулж, дотор нь үр тариагаа хадаж хураах, гэрийн дээврээ нөхөн засах, үхэр хариулах, дуу бүжиг зэрэг агуулга хамрагдаж, эдгээр бүхнээр Түвд ардын амьдрал ахуйг унаган төрхөөр нь харуулсан байна.
" Түвдийн нууц" гэсэн хөгжимт бүжгийг тоглосон чуулга бол ёстой л Түвд нутгийн ардын урлагчид юм. Тэдний амьдралын халуун уур бялхасан тоглолт нь үзэгч олныхоо халуун сайшаалыг хүлээсэн юм.
Ян Липин бол " Түвдийн нууц" гэсэн энэ хөгжимт бүжгийг гол диглэсэн хүн бөгөөд дагуулан бүжиглэх болон гоцлон бүжиглэх ажил хариуцсан жүжигчин. Сэтгүүлчид ярилцлага өгөхдөө, би баялаг агуулгатай мөртөө цоглиг үндэстний ардын бүжигт дур сонирхолтой, бас ч Түвд үндэстний бүжигт маш их сонирхолтой гэж хэлсэн байна. Тэрээр цааш нь хэлэхдээ,
Бид тоглохдоо жүжгийн тайзаар тариан газараа болгож байдаг. Түвд үндэстний зүйлүүд бол даруй өр зүрх үнэн сэтгэлээс нь ундарсан бүжиг болох юм. Эдгээр бүжиг болон дууг бүр амьдралаас үндэслэн, эх байгаалиас үндэсэлсэн юм. Хүний эх байгаль болон амь насанд хандах байр сууриар үндэслэн зохион бүтээсэн болохоор унаган зүйл гэж хэлж болох юм гэжээ.
Одоо та бүхэн Шинэ Зеландын хааны балет бүжгийн чуулгын тоглож байгаа " Cinderella" гэсэн балет бүжгэн жүжиг сонсож байна.
1 2 3 4
|