• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-12-25 17:14:58    
Дэлхийн шилдэг бүжгийн төрлүүд Бээжинд цуглав

Хятадын Олон Улсын Радио

     Кендерелла бол балет бүжгийн сонгодог уран бүтээл юм, Шинэ Зеландын хааны балет бүжгэн жүжгийн бригадын тоглосон " Кендерелла" гэсэн балет бүжгэн жүжиг бол энэ удаагын бүжгийн улирлын цорын ганц домог үлгэрийн жүжгийн төрөл юм. Энэ бол уламжлалт болон орчин үеийн уялдсан жүжгийн найруулал болох бөгөөд уг жүжгийн үлгэрт уламжлалт үлгэрийн доторхи содон зүйлийг үлдээсэн төдийгүй орчин үеийн тайзны тоглолтын маш олон илрүүлэх хэлбэрийг оруулж, жүжигчид нь ч маш гоё тоглосон байна.

      Шинэ ЗЕландын хааны балет бүжгийн чуулганы жүжигчид бүр биеийн боловсрол сайтай бөгөөд урлан бүтээх авьяслаг чадвартай хүмүүс юм. Тэдний өвөрмөц уран авьяас, олон стелээр тоглох ур мэргэжил болон гарамгай тоглолт нь дэлхийд алдартай. Эмэгтэйн гол дүрд тоглосон жүжигчний лавдуун мөртөө хөнгөн шаламгай хөдөлгөөн, эрэгтэйн гол дүрийн жүжигчний үсэрч харайх эргэлдэх зэрэг бэрх хөдөлгөөнд үзэгчид байнга халуун алга ташин сайшааж байлаа. Тус жүжгийн тайзны засал нь ч маш тансаг, Кендерллагын хачин учралд өвөрмөц онцлогтой орчин ахуй бүрэлдүүлэн өгч, мөн Кендреллагын дотоод сэтгэлийн баялаг өөрчлөлт болон домог үлгэрийн байдалд нь маш гоё мөртөө рамантиг байдлыг яв цав зохицуулан тааруулсан байна. Тус жүжгийн урлагын ерөнхий хянагч Гали Хурис жүжгээ танилцуулж ингэж ярьлаа.

      Энэ бол Шинэ Зеландын хааны балет бүжгийн чуулганы сүүлийн жилд бүтээсэн том уран бүтээл юм. Бүжиг диглэхдээ сонгодог үлгэрийнх нь уул төрхийг хадгалсан мөртөө өнгөрсөнд тоглож байсан адил бус жүжгийн хувилбарын сонгодог зүйлийг хяналт болгосон юм. Энэ удаа Хятад оронд тоглосон жүжгийн эрэгтэйн гол дүрд Бээжин залуу Чи Хуань тоглож байна, тэрээр Шинэ Зеландад ирээд хоёр жил болж байна. Бээжингийн бүжгийн дээд сургуулийн балет бүжгийн пакультетээс төгссөн юм гэжээ.

1 2 3 4