Энэ оны бүжгийн улирлын тоглолтод, Шанхайн балет бүжгийн чуулганы тоглосон " урь залуу нас" гэсэн балет бүжиг нь үзэгчдэд өөр нэг зүйлийн сэтгэгдэл төрүүлсэн байна. Уг жүжигт хуучин Шанхайн зан үйлийг маш нарийлаг тусгав. Энэ жүжигт өнгөрсөн зууны 30 40-өөд оны үеийн хайр дурлалын үлгэрийг жүжиглэсэн байна. Шанхайн балет бүжгэн чуулганы дарга Хамүти хэлэхдээ:
" Бид өнгөрсөгн зууны гуч дөчөөд оны үеийн Шанхайг бичсэн, тэр үеийн Шанхайд гадаадын дэлгүүр худалдаа дүүрч, гаднын урлаг Хятадын урлагтай учран, маш их шөргөлдөж байв. Жүжгийн тайзан дээр бид энэ хоёр өсөд өөр зүйлийг чармайн илрүүлэх гэсэн болохоор, бүжгэн жүжигт эхлээд Шанхайн гудамжны үзэмж, чулуун хаалгат байшин зэрэг Шанхайн онцлогыг гаргаж, мөн Бай лэ мэний бүжгийн танхим, орчин үеийн бүжиг, Америкийн поп урлаг зэргийг багтаан оруулж, энэ балет бүжигт өнгө гялбаа нэмсэн байна гэжээ. /Пэрлаймаа орчуулав/ 1 2 3 4
|