Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао Японы ерөнхий сайд Ясуо фукудатай 28-ны өдөр Бээжинд хэлэлцээ хийлээ. Хятад Японы хаилцааг нэн их хөгжүүлэхийн төлөө хамтаар чармайна гэж хоёр тал илэрхийллээ. Хэлэлцээ дууссаны дараа хятадын ерөнхий сайд Вэн Жябао дотоод гадаадын сэтгүүчдэд хандаж хэлэхдээ: Хятад Японы харирлцаа хөгжлийн сайхан үедээ орсон гэдгийг энэ удаагийн хэлэлцээний амжилтаас үнэнхүү ойлголоо гэжээ.
Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао Японы ерөнхий сайд Ясуо фукудатай 28-ны үдээс өмнө ардын их хурлын ордонд хэлэлцээ хийж байхад Бээжинд цас унаж байлаа. Вэнь Жябао хэлэхдээ: энэ оны 4-р сард би Японд амжилттай айлчилж, хоёр орны харилцаанд эргэлт гарсан, намайг Токиод хүрэхэд бороо орж байсан. Тэгээд би хурын дараа солонго, сайн явдал санаагаар гэж хэлж байсан. өнөө ерөнхий сайд таны Хятадад айлчлахад бас цас орлоо. Хятадынхан үүнийг бэлэгт цасан элбэг ургацыг зөгнөнө гэж бэлгэшээдэг юм гэжээ.
1 2 3
|