• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-12-28 17:57:39    
Хоёр орны харилцааг цаашид хөгжүүлэх талаар Хятад Япон нийтлэг ойлголттой боллоо [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     Дэээд хэмжээнд харилцахыг батлах бол стратегийн харилцан ашигтай харилцааг бэхжүүлэн хөгжүүлэх хөдөлгөх хүчин болох юм. Ирэх оны хавар Сакура цэцэг дэлгэрэх үед дарга Хү Жиньтао Японд айлчлах болно. Энэ бол Хятад улсын тэргүүн 10 жилийн дараа Японд хийх бас нэг удаагийн айлчлал болох бөгөөд шинэ зуунд Хятад улсын тэргүүн Японд айлчлах явдал болох учир, чухал ач холбогдолтой юм. Энэхүү айлчлалын бэлтгэл ажлыг сайн хийх хэрэгтэй гэж хоёр тал санал нэгтэй илэрхийлэв.

     Тайваний асуудал нь Хятад Японы харилцаанд эмзэг асуудал болсоор ирсэн юм. Үүний тухай Ясуо Фукуда өөрийн байр сууриа илэрхийлэхдээ,

     Тайваний асуудлын тухай Японы байр суурь бол Япон Хятадын хамтарсан мэдэгдэлд илэрхийлсэн шиг ямар ч өөрчлөлт хувиралгүй. Бид хоёр Хятад буюу нэг Хятад нэг Тайвань гэгчээс эрс татгалзаж байгаа бөгөөд Тайваний тусгаар тогтонохыг дэмжихгүй. Тайваний асуудлыг энх тайванаар зохицуулахыг бид үнэн сэтгэлээсээ хүсэж байна, хоёр тал эртхэн яриа уулзалт хийхийг хүсэж байна, Тайваний НҮБ-д элсүүлэх асуудлаар нийтийн санал асуулга хийх үйл ажиллагааг бид дэмжихгүй гэжээ.

     Зүүн тэнгэсийн асуудлаар Хятад Япон хоёр орны удирдагчид гийтлэг ойлголтод хүрсэн байна.


1 2 3