Хятадад айлчлахаасаа өмнө ерөнхий сайд Ясуо фукуда Хятадын хэвлэлийнхэнд ярилцлага өгч, Хятад Японы харилаанд урьхан хавар саатлаа гэж хэлсэн байна. 28-ны үдэд хэлэлцээний их танхимаас баяр баясгалантай гарч ирсэн ерөнхий сайд Вэнь Жябао дотоод гадаадын сэтгүүчдэд хандаж хэлэхдээ: 2 цаг 30 минудын хэлэлцээгээр, би үнэхээр урьхан хавар саатсаныг ойлголоо гэжээ. Тэрээр хэлэхдээ: Хятад Японы харилцаанд урьхан хавар саатлаа гэж ерөнхий сайд Ясуо фукуда хэлсэн. 2 цаг 30 минудын хэлэлцээгээр би үүнийг гүнээ мэдэрлээ. Хэлэлцээ нь найрсаг хамтран ажилласан байдалд явагдаж, өргөн хүрэнд нийтлэг ойлголттой болж, хамтын ажиллагааны олон амжилт оллоо гэжээ.
Ерөнхий сайд Вэнь Жябао сэтгүүчдэд уг хэлэлцээний амжилтуудыг танилцуулжээ. Тухайлбал: Хятад Япон хоёр орон стратегийн харилцан хөнгөлөлттэй харилцааг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, хоёр орны харилцааг урт хугацаа эрүүл тогтвортой хөгжүүлнэ. Хоёр тал эдийн засаг худалдааны хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлж, ялангуяа байгаль орчны хамгаалалт, эрчим хүч, банк санхүү болон шинжлэх ухаан техникийн салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ. Хоёр тал Япон Хятадын найрамдлын гэрээ байгуулсны 30 жилийн ойг хамтаар тэмдэглэж, батлан хамгаалалтын талын харилцаа холбоо болон улс төрийн аюулгүйн талын яриа хэлэлцээгээ эрчимжүүлнэ гэжээ.
1 2 3
|