14-ний үдээс хойш, Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао тус оронд айлчилж байгаа Энэтхэгийн ерөнхий сайд М.Сингхтай Бээжинд хэлэлцээ хийсэн байна. Хоёр тал шинэ байдал дахь Хятад, Энэтхэгийн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг цаашид гүнзгийрүүлэх талаар өргөн хүрээнд нийтлэг ойлголттой болов. Хоёр орны энх тайван, цэцэглэл хөгжилд чиглэсэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг хөгжүүлснээр дамжин бат бэх энх тайван тогтсон, хамтдаа цэцэглэн хөгжсөн эв нэгдэлтэй дэлхий ертөнц байгуулах ажилд тус дөхөм үзүүлэх тухай хоёр тал санал нэгдсэн байна.
Хятадын ерөнхий сайд Вэнь Жябаогийн урилгаар Энэтхэгийн ерөнхий сайд М.Сингх хэдэн хоногийн өмнө Бээжинд ирж, гурав хоногийн албан ёсны айлчлал хийж байна. Энэ бол Энэтхэгийн ерөнхий сайдын 5 жилийн дараа Хятадад хийж байгаа айлчлал юм. Сингх нь 2008 онд Хятад улсад айлчилж байгаа анхны гадаад орны удирдагч болов. 14-ний үдээс хойш Бээжингийн ардын их хурлын ордонд, Ерөнхий сайд Вэнь Жябао түүнд зориулан өргөн их угтах ёслол хийлээ.
1 2 3
|