• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-01-15 15:00:01    
Хятад, Энэтхэгийн ерөнхий сайд нар хэлэлцээ хийлээ [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      Дэлхийд хөгжиж байгаа хамгийн том хоёр гүрний хувьд сүүлийн жилүүдэд Хятад, Энэтхэгийн харилцаа ялангуяа эдийн засаг худалдааны хэлхээ холбоо улам нягт болсон байна. Холбогдох бүртгэлд харуулснаар, хоёр талын хилийн худалдаа 2007 онд 38 тэрбум 700 сая шахам ам. долларт хүрсэн нь 1995 оныхоос 34 дахин нэмэгдэж, жил бүр 34 хувиар өсчээ. Ийм аятай хөгжилд хоёр орны удирдагч нар хоёр талын эдийн засаг, худалдааны харилцааг цаашид эрчимжүүлэхээр шийдсэн байна.

      Вэнь Жябао болон Шингх "Хятад, Энэтхэгийн 21-р зууны хамтын төсөөлөл" баримт бичигт гарын үсэг зурав. Хоёр орны энх тайван, хөгжил цэцэглэлийн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг хөгжүүлэхээр дамжуулан, бат бэх энх тайван, хамтдаа хөгжсөн, эв нэгдэлтэй дэлхий ертөнц байгуулахад тус төхөм үзүүлэхийг санал нэгтэй зөвшөөрсөн байна. Энэ баримт бичгийн талаар Вэнь Жябао хэлэхдээ:

      Олон улс, бүс нутгийн асуудлаар хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлж, бат бэх энх тайван, хамтаар хөгжсөн, эв нэгдэлтэй дэлхий ертөнц байгуулахад тус төхөм үзүүлэхэд бид санал нэгдлээ. "Хятад, Энэтхэгийн 21-р зууны хамтын төсөөлөл" баримт бичиг нь олон улс, бүс нутгийн томоохон асуудлаарх хоёр орны нийтлэг ойлголтыг тусгасан юм. Энэ нь Хятад, Энэтхэгийн харилцааны хөгжлийг удирдах чухал баримт бичиг болох юм гэжээ. \Пэрлаймаа, Баясгалан орчуулж, Буян хянав\


1 2 3