• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-01-15 15:00:01    
Хятад, Энэтхэгийн ерөнхий сайд нар хэлэлцээ хийлээ [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      Сингхийн энэ айлчлал бол түүний 2008 он дахь анхны айлчлал болно. Энэ нь Сингх Хятад, Энэтхэгийн харилцааг хүндэтгэн үзэж байгааг харуулж байна. Ерөнхий сайд Вэнь Жябаотай хийсэн хэлэлцээний явцад Сингх хэлэхдээ, Хятадтай харилцаагаа хөгжүүлэх явдал бол Энэтхэгийн гадаад харилцааны тэргүүлэх бодлого мөн. Энэтхэг, Хятад хоёр орон хөрш, найз төдийгүй хамтын ажиллагааны түнш мөн гэдгийг манай хоёр орон дэлхий дахинд мэдүүлэх ёстой. Хятадын талтай харилцаагаа эрчимжүүлэн, итгэлцлээ нэмэгдүүлэн, хамтын ажиллагаагаа өргөтгөн, хамтран Энэтхэг Хятадын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг хөгжүүлэхээр хүчлэн чармайхыг Энэтхэгийн тал хүсэн хүлээж байна гэжээ.

      Вэнь Жябао болон Сингх хоёр цаг шахам хэлэлцээ хийж, товлосон цагаасаа хагас цаг хэтрүүлсэн байна. Хоёр талын харилцаа болон харилцан сонирхож байгаа олон улсын асуудлаар хоёр тал санал бодлоо солилцов. Хэлэлцээ дууссаны дараа Вэнь Жябао тэнд байсан дотоод гадаадын сэтгүүлчдэд хэлэлцээ нийтлэг ойлголтод хүрснийг танилцуулсан банйа.

      Хятад, Энэтхэг нь хамтын ажиллагааны түнш болохоос биш өрсөлдөгч биш гэж бид үздэг. Хятад, Энэтхэг бие биеэ хүндэтгэж, ойлголцож, итгэлцэж, хамтран ажиллах ёстой. Хэн нь хэнээсээ давна гэхгүйгээр харилцан ашигтай хамтран ажиллах ёстой. Хоёр орны үндэсний ерөнхий хүчин чадал түргэн өсөн нэмэгдэж байгаа нь хоёр талын харилцааг цаашид гүнзгийрүүлэхэд боломж тохиол болж байна. Хоёр орон хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь Ази, дэлхийн энх тайвны хөгжилд ашигтай юм гэжээ.

1 2 3