Цагаан сар ойртож ирэх бүр Хятадын цагаан сарын зам тээврийн цаг үе болдог, Хятадын олон нутаг энэ байдалд чиглүүлэн цагаан сарын хугацаан дахь зам тээврийн төлөвлөгөөг тогтоодог юм. За ингээд Өвөр монголын байдлыг ажиглах юм бол 1-р 23-наас 3-р сарын 2-нэы өдрүүдийг цагаан сарын зам тээврийн хугацаа гэж тогтоосон байна. Хөххотын вокзалын байдлаар 1-р сарын 14-ний өдрөөс цагаан сарын зам тээврийн хугацаан дахь галт тэрэгний тасалбарыг зарж эхэлсэн байна. Тасалбар авч байгаа хүн маш олон байгаа байдлыг зохицуулахын тулд вокзалын талаас тасалбар зарах газрыг нэмэгдүүлэх, илүү цагаар ажиллах мэтийн арга хэмжээг хэрэгжүүлсэн юм. Мөн вокзалын доторх 1-ээс 29-р цонх хүртлээ урьдчилсан галт тэрэгний тасалбарыг зарж, үүнээс гадна Хөххотын хэмжээнд галт тэрэгний тасалбарыг зарах 5 газрыг ажиллуулжээ. Хүмүүс өөрийн байдлаа үзэж, ойр гэсэн газраас тэргэн тасалбараа авч болох юм. Хөххотын вокзал нь бас гэнэтийн байдлыг зохицуулах тусгай цонхыг ажиллуулж, мөн өдөр явах зорчигчид дөхөм нөхцөл хангасан байна.
1 2 3 4
|