За ингээд хоёр давхарын тээврийн автобусыг бол хүмүүс олон сууж байсан, тэгвэл хоёр давхарын галт тэргэнд сууж байсан бол уу. Энэ оны 1-р сарын 8-ны өдрөөс Хөххотоос Ордос хот орох хоёр давхар галт тэргийг албан ёсоор ажиллуулж эхэлсэн байна. Энэ галт тэрэг нь 7 вагоноор бүрэлдэж, цахилгаан хүчээр халаалтыг хангах юм байна. Хоёр давхар галт тэргэнд 1100 гаруй суудалтай. Энэ галт тэрэг нь цагт 160 километр хурдтой байж, өнгөрснийхөөс 40 километр түргэн болсон байна. Энгийн суудлын үнэ нь 25 юаниас нэмэгдээд 37 юань болж, зөөлөн суудлын үнэ нь нэмэгдээд 55 юань болсон байна. Адил бус суудлын үнэ нь хэдийгээр тус бүр 10 хэдэн юаниар нэмэгдсэн хэдий ч нөхцөл нь нэн таатай болсноор хүмүүсийн сонирхолыг мөн татаж байна.
Сая та бүхэндээ галт тэрэгний тухай мэдээллийг хүргэлээ, одоо автобусын байдлыг үзье. Бензиний үнэ тасралтгйү өсч байгаа байдалд чиглүүлэн, Хөххотын хот хоорондын зоригч тээврийн компани автобусын үнийг зохих хэмжээгээр өсгөсөн байна. Гэвч өссөн хэмжээ нь их биш, 1, 2 юань л орчим юм. 2007 оны 12-р сарын 30-ны өдрөөс эхлээд, Хөххотоос Бээжин хүрэх, Дүн Шэн хүрэх, Улаанцав хүрэх зэрэг 106 шугамын автобусын үнэд өөрчлөлт хийж, 100 километрийн доторх үнийг 1 юань өсгөж, 100 километрээс дээшх шугамыг 2 юань өсгөсөн байна. Хөххотоос Бугат хүрэх, Баяннуур хүрэх, Алшаа хүрэх, Ү Хай хүрэх болон Хөххотын эргэн тойрны хушуу шяньд хүрэх 102 шугамын тасалбарын үнийг өөрчилсэнгүй юм. 1 2 3 4
|