Жишээлбэл тасалбар буцаах цаг нь эрхвиш галт тэрэг хөдлөхөөс 6 цагийн өмнө байх хэрэгтэй. Авсан тасалбарын өдөр юм үү цаг хугцаа нь тохиромжгүй бол бас өөрчлөх шаардлага гаргаж болно. Тасалбараа өөрчлөхөд явах цаг нь 3 хоногоос хойш байж болохгүй, өөрчилсан тасалбараа буцааж болохгүй юм. Өнгөрсөнд ийм хязгаарлал байгаагүй. Зарим хүн зам хөөх төлөвлөгөөгөө түр өөрчилснөөс болж, галт тэрэг хөдлөхөөс өмнөхөн тасалбараа буцаах гэж байдаг. Ийм байдал тээврийн хүчин яаралтай үед нэн ч товойм болдог. Галт тэрэгний тасалбарын баялагийг хэт бүрэлгэхээс сэргийлж, тасалбар зарах байдлыг шинжлэх ухаанч, зүй зохистойгоор зохицуулж, цагаан сарын хугацаанд хүмүүсийн галт тэргэнд саадгүй суухыг батлахын тулд галт тэрэгний байгууллага нь ийм арга хэмжээ хэрэгжүүлж байгаа юм.
1 2 3 4
|