Загасчны тосгон гэхэд хүмүүс тэнгис далай, том гол мөрний сав газар дагуу байдаг гэж төсөөлдөг. Гэхдээ Хятадын Түвдйн өндөрлөг нутагт ч загачны тосгон байгаа нь хачирхалтай байж болох юм. Жүнба тосгон бол Төвдийн өөртөө засах районы төв Лхас хотын дүүрэгт байдаг загачны тосгон юм.
Жүнба тосгон нь Лхас голын доод сав газар, Ялузанбуу мөрөн болон Лхас голын уулзар газарт байгаа үзэсгэлэн төгөс байгальтай, том жижиг нуур бүрдтэй нутаг юм. Тосгоны иргэд үе улрин загас агнаж амьдарч ирснээр Түвдийн анхны загасчны тосгон гэдэг, Түвдийн цорын ганц загачны тосгон нь энэ тосгон билээ. Жүнба тосгоны иргэд 300 гаруй жил загас агнаж аж төрж иржээ. Нарилаг хийцтэй ширэн сал, үндэстний онцлогтой сарлагийн ширээр хийсэн онгонц нь Түвдийн эртний бөгөөд өвөрмөц онцлогтой цорын ганц загачны соёл болжээ.
1 2 3
|