• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-01-24 14:46:45    
Лхас голын хөвөөн дөх загачны тосгон

Хятадын Олон Улсын Радио

      Жүнба тосгон нь Ялузамбуу мөрөн болон Лхас голын уулзар газарт байгаа болохоор загас элбэг, мах нь амттай байдаг. Тосгоны иргэд загасыг жигнах, хайрах, чанах зэрэг хэдэн арван янзаар хийдэг байна.

      Жүнбачуудын ажил хөдөлмөр, амьдрал ахуй нь бүр загас агнахтай болбоотой байдаг, цаашилбал тоглон цэнгэх нь хүртэл загас агнахтай хамаатай байдаг. Жүнба тосгоны айл өрх бүрт сарлагийн ширээр хийсэн онгоцтой. Дөрвөн ширхэг үхрийн ширээр нэг онгоц хийдэг байна. Өнгөрсөнд Жүнба тосгонд авто зам байгаагүй, хүмүүс ширэн онгоцыг зам харилцааны багаж болгож иржээ. Ширэн онгоц нь одоо хүмүүсийн загас агнах хэрэгсэл төдийгүй ширэн онгоцны бүжиг тоглох хэрэгсэл болжээ. Орон нутгийн зан үйлээр жил бүрийн Түвд тооллын гуравдугаар сарын "загас агнах баяр"-аар ширэн онгоцны бүжиг дэглэж, голд орж загас агнах ёслолоо болгодог байна. Одоо ширэн онгоцны бүжиг нь зугаа цэнгүүний хэлбэр болжээ. Жүнба тосгоны иргэд хүрэлцэн ирсэн гийчин зочноо угтан дайлахдаа ширэн онгоцны бүжгээ тоглож сонирхуулдаг байна.

     Жүнба тосгон нь Лхас хотын Чю шюй сууринд байгаа. Тэнд очиж жуулчлахад Лхаст нисэх онгоцоор ирээд дахин авто машнаар 50 км аялбал саатгүй хүрч болно. Эндэхийн тансаг амттай загасны махыг сонирхвол урихан хаврын дулаан цагаар морилон саатаарай. Орон нутгийнхан нь "Хаврын загасны махыг хаан идэх гэхэд ч ховор байдаг" гэдэг гэнэ.


1 2 3