"Дэлхийн минаны гамшгийг арилгах нь хүн төрөлхтний уриан дуун, бас ч Хятадын армийн дархан хариуцлага мөн. Энхийг эрхэмлэгч Хятадын цэрэг эрийн хувьд шинэ зуунд манай армийн шинэ үе шатны үүрэг хариуцлагыг гүйцэтгэх, минаны гамшгийг арилгахад амь насаа зориулахад хэзээ ч бэлэн" гэдэг бол Хятадын Ардын Чөлөөлөх Армийн цэрэг эр, мина цэвэрлэгч мэргэжилтэн Чэнь Дайрүнгийн сүр жавхлантай амлалт мөн. Энэ дайчин амлалтынхаа хүчинд тэрээр дэлхийн минаны гамшгийг арилгахад оюун ухаанаа зориулан ажиллаж гарамгай хувь нэмэр оруулсан байна.
Чэнь Дайрүн 1987 онд Чан шагийн инженерийн цэргийн сургуулийн мина дэлбэрэлтийн мэргэжилд элснээс хойш өнөөг хүртэл минатай харилцсаар иржээ. Тэр гадаад оронд мина цэвэрхэд туслах Хятадын мэргэжилтний хэсгийн гол бүрэлдэхүүний хувиар гурван удаа гадаад оронд очиж газар дээр нь мина цэвэрлэх сургалт эрхэлсэн юм. 2006 оны 3-р сард тэр мина цэвэрлэх нэг сумыг авч Ливанд энхийг дэмжин сахиулах болон мина цэвэрлэх үүрэг гүйцэтгэж, одоогоор Хятадын Ардын Чөлөөлөх Армийн гадаад оронд туслан мина цэвэрлэх ажилд хамгийн олон оролцсон, гадаад оронд мина цэвэрлэх ажилтныг газар дээр нь хамгийн олон бэлтгэж өгсөн мэргэжилтэн хүн юм. Олон услын бусад байгууллага болон мина цэвэрлэх худалдааны компанитай адилтгавал Чэнь Дайрүгийн зохион байгуулж хэрэгжүүлэх мина цэвэрлэлх ажлын үйл явц хурдан, чанар сайн, өртөг бага, аюулгүйн баталгаа их зэрэг онцлогтой. Түүний удирдсан мина цэвэрлэх цэргийн анги өнөөг хүртэл үрэгдэл шархтал ерөөс гараагүй тул олон улсын ажил нэгтний дунд "гайхамшгтай амжилт" хэмээн үнэлэгдэж байна.
1 2 3
|