Хятадын мина цэвэрлэх тэргүүний техник НҮБ-д өндрөөр үнэлэгдэж, НҮБ-ын урилгаар Хятадын Ардын Чөлөөлөх Арми НҮБ-ын энхийг дэмжин сахиулах мина цэвэрлэх хоёр удаагийн ажиллагаанд оролцсон байна. 2006 оны 3-р сард Чэнь Дайрүн тэргүүтэй мина цэвэрлэх сум Ливанд мина цэвэрлэх үүрэг гүйцэтгэхээр мордов. Чэнь Дайрүнгийн удирдсан мина цэвэрлэх суман үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 2006 оны 7-р сарын 12-ны өдөр Ливанд 30 жилийн турших хамгийн ноцтой мөргөлдөөн гарч, Чэнь Дайрүнгийн мина цэвэрлэх ажилд нөлөө учруулсан төдийгүй мөргөлдөөнд Ливаны өмнөд нутгийн гол гол хотуудын зам харилцаа дэд бүтэцийн төхөөрөмж ноцтой сүйрч, их бууны зарим дэбэрээгүй сум тариан газар, айл өрхийн гэр гадна хаа газаргүй харагдаж, иргэдийн амьдрал үйлдвэрлэлд аюул бий болгов.
2006 оны 3-р сараас 2007 оны 2-р сар хүртлэх хугацаанд Чэнь Дайрүн болон түүний удирдсан мина цэвэрлэх цэргийн анги 1000 мина цэвэрлэн устгаж, төрөл бүрийн дэлбэрээгүй тэсрэх бодисыг 7488 ширхэг арилган устгаж, дайны дараа Ливаны ард түмний хэвийн амьдралаа сэргээхэд аюулгүйн баталгаа хангасан байна.
Мина цэвэрлэх боловсронгуй техник төхөөрөмжөө би дэлхий дахинд өргөнөөр танилцуулж, энх тайваны хүсэл мөрөөдлийг дэлхийн өнцөг булан бүрд хүргэхийг хүсч байна гэж Чэнь Дайрун хэлж байна. \Урангоо орчуулж бэлтгэв 1 2 3
|