
Эдийн засгийн түргэн хөгжлийн талаархи Хятад улсын итгэл юунд үндэслэгдэж байгаа вэ гэдгийг бид удаах хэдэн талаас авч үзье. Юуны өмнө, өөрчлөлт шинэчлэлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлсэн 30 жилд эдийн засаг түргэн хөгжиж, Хятад улсын эдийн засгийн цаашдын хөгжилд чухал үндэс суурь тавьж баталгаа хангасан юм. 1978 оноос хойш, Хятадын эдийн засаг жил тутамд дунджаар 9 хувиар өсөн нэмэгдсэн байна. Өнгөрсөн 5 жилд Хятадын эдийн засгийн жил тутмын дундаж өсөлтийн хурд нь 10 хувиас давжээ. 2007 онд Хятадын дотоодын үйлдвэрлэлийн нийт хэмжээ нь 24 триллион гаруй юаньд хүрч, эдийн засгийн нийт хэмжээгээрээ дэлхийд 4-р байранд орсон байлаа.
1 2 3 4
|