• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-06 15:38:04    
Хятад улс эдийн засгийн тогтвортой, түргэн, эрүүл саруул хөгжлийн байдлыг хадгалахад итгэлтэй байна [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      Сүүлийн жилүүдэд Хятадын зам харилцаа, шуудан холбоо, ус ашиглалт зэрэг дэд бүтцийн барилга байгуулалт байнга сайжирч, эдийн засгийн хөгжлийн талаархи бодлогын ахуй орчин улмаар өргөжин, олон улс хоорондын эдийн засаг, техникийн солилцоо, хамтын ажиллагаа байнга гүнзгийрлээ. Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао Засгийн газрын энэ оны ажлын тайландаа, Хятад улс өөрчлөлт шинэчлэл хийж нээлттэй байх ажлаа цаашид ахиулан, эдийн засгийн хөгжлийн явц дахь тогтолцооны чанартай асуудал болон бүтцийн чанартай зөрчлийг цаашид зохицуулж, эдийн засгийн ирээдүйн хөгжилд аятай орчин ахуй бүрдүүлэн өгнө гэж тэмдэглэжээ.

       Хоёрдугаарт, Хятадын эдийн засгийн өсөлт нь нэлээд их нөөц хүчинтэй юм. Өнөө, Хятад улс аж үйлдвэржүүлэлт, хот сууринжуулалт болон мэдээлэлжүүлэлтийн ажил үйлсийн хөгжлийг түргэтгэж байна. Эдгээр нь Хятадын хөрөнгө оруулалтын талаархи эрэлт хэрэгцээ, хэрэглээний хэрэгцээ шаардлагыг цаашид нэмэгдүүлэх юм. Ирэх нэлээд урт хугацаанд төмөр зам, авто зам, нисэх онгоцны буудал, гарам порт, үйлдвэр болон холбооны тоног төхөөрөмжийн талаархи Хятад улсын эрэлт хэрэгцээ маш эрчтэй хэвээр байх болно. Иргэдийн орлогын нэмэгдэл болон хэрэглээний бүтэц сайжрахыг дагалдан, орон сууц, авто машин, гэр ахуйн цахилгаан бараа, гар утас, компьютер зэрэг мэдээллийн бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний барааны талаархи эрэлт хэрэгцээ ч ихээр нэмэгдэх болно. Үүннэс гадна, Хятадын бие даан шинийг бүдээх хүчин чадал эрчимжихийн хирээр, Хятадын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний олон улс дахь өрсөлдөх хүчин чадал ч байнга эрчимжих юм. Эдгээр бүхэн нь Хятадын эдийн засгийн цаашдын хөгжилд өргөн их орон зай хангах болно.

1 2 3 4