Гуравдугаарт, Хятад улс шинжлэх ухаанч хөгжлийн замаар замнахыг баримталж байна. Шинжлэх ухаанч хөгжил нь Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжил зохих үе шатанд хүрсний дараа дэвшүүлсэн зайлшгүй шаардлага, мөн ч хөгжлийн тухай Хятадын үзэл ойлголтын чухал эргэлт юм.
Гэвч Хятадын эдийн засгийн түргэн хөгжлийн явцад бас их олон асуудал оршиж байна. Тухайлбал байгалийн нөөц баялгийн хангалт тулгам шаардагдаж байгаа, байгаль орчныг бохирдуулж байгаа байдал хүнд, хүн болон байгаль, эдийн засаг болон нийгэм, бүс нутгууд хооронд, хот хөдөө хороонд хөгжлийн талаар тэнцүүргүй байгаа зэрэг асуудал оршсоор байна. Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао Засгийн газрын энэ оны ажлын тайландаа эдгээр асуудлуудыг бүр хөндсөн бөгөөд түүнд нарийн шинжилгээ, тодорхой магадлал хийсэн юм. Эдийн засгийн хөгжлийн явц дахь олон асуудлын талаар Хятадын Засгийн газар сэргэг танилттай байгаагийн зэрэгцээ бас тэдгээр асуудлыг зохицуулах итгэл зоригтой байгааг энэ нь харуулж байна.
Эдийн засгийн өсөлт хэт түргэсэх, юмны үнийн өсөлт нь бүтцийн чанартай байдлаасаа инфляцийн шинжтэй болохоос сэргийлэх гэсэн бол макро зохицуулалт хийх талаархи Хятад улсын энэ оны тэргүүн чухал үүрэг зорилт юм. \О.Дарамбазар орчуулж, Баясгалан хянав.\ 1 2 3 4
|