• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-11 14:21:12    
Хятадын Тяньжин хот дуулалт урлагийг дэмжин хөгжүүлж бий

Хятадын Олон Улсын Радио

 

      Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт виб сайд ашиглагчид аа. Дуулалт урлаг бол Хятад улсад олон төрлийн ярьж дуулах урлагийг хураангуйлан дуудсан нэрийдэл байгаа. Ардын аман зохиол болон дуу хөгжим нь урт удаан жилийн хөгжил өөрчлөлтөөр дамжин нэг төрлийн өвөрмөц онглогтой урлагийн хэлбэр болон хөгжжээ. Энэ бол даруй бидны одоогоор хэлж байгаа дуулалт урлаг байгаа юм. Тяньжин хот бол Хятадын дуулалт урлагийн "өлгий " юм. Сүүлийн жилүүдэд, Тяньжин хот нь уламжлалт дуулалт урлагийг нааштай хөгжүүлж, хүмүүсийн соёлын амьдралыг баялагжуулсан байна.

       Хэрвээ Тяньжинд хүрэлцэн ирвэл, эндхийн зээл гудамжийнд их олон хошин шогийн тоглолттой цайны газар байгааг олж харах болно. Тэдгээр цайны газарт хүрэлцэн очиж хошин шог сонирхож сэтгэлээ баясгах нь тухайн нутгийн хүмүүсийн моод болсон байна. Нэг гартаа сэвүүр барин, нөгөө гартаа алчуур атган, нэг бие эртний маягийн урт тэрлэг өмссөн хошин шогийн тоглогчууд уран сайхан үгийг сувдын хэлхээ юм шиг ар араас нь цувруулан авьяас бэлигээ сонирхуулахад, тайзны дор байгаа үзэгч олон нижигнэтэл алга ташина. Энэ бол Тяньжины дуулалт урлагийн тайзны нэгэн их онцлог байгаа юм. Хошин шогд ихээхэн дур сонирхолтой байдаг Дин Зи гэдэг үзэгч энэ талаар ийнхүү ярьсан байна:

1 2 3