"Манай Тяньжин нь дуулалт урлагийн өлгий хэмээгдсэн, их олон хошин шогийг олон арван удаа, дахин давтан сонирхуулахад, хүмүүс уйдахгүй ирж үзэж л байдаг. Дуулалт урлагийн нэлээд олон уран сайханчид Бээжинд дуулалт урлагт суралцаж, Тяньжинд ирч нэр алдартай болдог. Тиймээс миний үзэхээр Тяньжин нь зөвхөн дуулалт урлаг үүссэн раион төдийгүй, бас ч дуулалт урлагийн урчуудыг алтан тайзнаа хүргэх дархан раион байж таарна. Үнэхээр, Тяньжины дуулалт урлаг нь Хятад улсад оройлж байгаа" гэжээ.
Тяньжинд, орой болгон олон удаагийн хошин шогийн тоглолт гардаг. Тяньжины дуулалт урлагийн бүлгэмүүд ч олон арван байдаг. Үүнд Тяньжины дуулалт урлагийн тусгай мэргэжлийн бүлгэмээс гадна, бас "Жүн Юөү", "Ха Ха Шю", "Жөү Хэ" зэрэг ардын хошин шогийн бүлгэмүүд байдаг.
1 2 3
|