Тяньжины дуулалт урлагийн нийгэмлэгийн нарийн бичгийн дарга Ван Юүнлянгийн үзэж байгаагаар, Тяньжины дуулалт урлаг, үүний дотор хошин шог нь тэгтлээ хүмүүст их талагддаг нь хэд хэдэн шалтгаантай. Нэгд, Тяньжин хот нь олон зуун жилийн соёлын өв уламжлагдан баяжиж ирсэн газар. Тяньжин нь хошин шог урлаг эхэлж үүссэн газар юм, зуу гаран жилийн уламжлал нь нэлээд гүн зузаан дуулалт урлагийн эх баялгийг үүсгэн хөгжүүлж, өдий зэрэгт хүргэсэн юм;хоёрт, эдгээр хошин шог урлаг нь гүн зузаан ард түмний үндэс суурьтай байдаг;бас нэг чухал шалтаан гэвэл засгийн газраас уламжлалт урлагт ихээхэн анхаарч дэмжилгээ байнга үзүүлж байгаад оршино гэжээ.
Өнгөрөгч зууны 80-аад оны сүүлчээс 90-ээд оны эх хүртэлх хугацаанд, Тяньжины уламжлалт урлаг нь гаднаас ирсэн бусад урлагийн дайралтад өртөж, маш олон дуулалт урлагийн театрууд өдөр бүр зөвхөн 50 гаруй л үзэгчидтэй болж, дуулалт урлаг нь хамгийн хүчир бэрхшээлтэй цаг үедээ орсон байна. Яг иймэрхүү байдалд, Тяньжин хотын засгийн газраас дуулалт урлагийг дэмжих өдий төдий арга хэмжээг авсан байна. Жишээлбэл, цэцэрлэг юм уу бага сургуулийн хүүхдүүдээс сонгон, Хятадын умардын дуулалт урлагийн сургуульд очуулан суралцуулж, төгссөний дараа Тяньжины дуулалт урлагийн бүлгэмд очуулан ажиллуулсан байна. Эдгээр хүмүүс нь одоо нэгэнт Тяньжины дуулалт урлагийн бүлгэмийн гол хүчин болсон байна. Үүний зэрэгцээ, Тяньжин хотын засгийн газрын байгууллага нь залуу нэг үеийн дуулалт урлагийн урчуудыг төрөлх Тяньжиндаа ажилж, амьдрах бүх л бололцоогоор хангахын тулд их олон ажил хийсэн байна./Хүчит редакторлон бичив/ 1 2 3
|