
Өнгөрсөн олимпийн наадмуудын нээлт хаалтын ёслол, бүжигчдын содон бүтээлүүд нь зохион байгуулагч орны соёлыг харуулах чухал арга зам болсоор ирсэн. Харин 56 үндэстэнтэй Хятад улсын хувьд үндэстний бүжгийн урлаг нь 2008 оны Бээжингийн зуны олимп болон пара олимпийн нээлт хаалтын ёслол дээр хятадын дүр төрхийг харуулах чухал элементийн нэг болох нь дамжиггүй. Хятад орны өнө удаан жилийн түүхтэй үндэстний бүжгийн шилдэг уран бүтээлчдийн дотор Ян Липин нь хүмүүсийн сэтгэлд хамгийн тод үлдсэн бүжигчдийн нэг нь байж ч болзошгүй. 1990 онд Бээжинд болсон Азийн спортын наадмын хаалтын ёслол дээр тэрээр уран зөөлөн хөдлөлөөрөө үзэгч олныхоо халуун талархлыг хүлээсэн. Түүнээс 17 жилийн дараа, үндэсний бүжгийн соёлыг нэн сайн уламжлан, хүмүүнлэг олимпийн цог золбоог сурталчлахын төлөө Ян Липин хөнгөн дэгжин бүжгийн алхаагаараа урлагийн тайзаа чимсээрээ яваа юм.
1 2 3 4 5 6
|