• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-14 10:21:10    
Хүмүүнлэг олимпд оюуны хүчнийг нэмэрлэгч, нэрт бүжигчин Ян Липин

Хятадын Олон Улсын Радио

   

     Ян Липин хэлэхдээ,

      "Манай бүжигчид бол бүжиглэх хүсэлтэй мөртлөө түүнийгээ оюун санааны хөөрөл, хайр сэтгэлийн найдлага, амьдарлынхаа нэгэн зорилго болгосон байдаг."

      Юньнаний Дали нутгийн Бай үндэстний гэр бүлээс мэндэлсэн Ян Липин урлагийг мэдрэх онцгой авьяас билгээрээ зоригтойгоор шинийг бүтээн өөрийн онцлог хэв намбыг бүрэлдүүлсэн байдаг. Тэрээр урьд хожид бүжгийн тайзнаа өвөрмөц бөгөөд ил тод үндэстний онцлогтой бүтээлүүийг зохиосон билээ.

      Жан Жиган хэлэхдээ,

      "Тэр бол гоц авьяастай бүжигчин юм. Мөн бүжгийн уран дархан юм. түүний гадаад байдлаас авахуулаад, дотоод хэв боловсрол тэрчлэн урлагийн хүсэл мөрөөдөл, мөн түүний урлагийг дүрслэх арга барил нь хүртэл бүрэн төгөлдөр сайхан байдаг. Ян Липин бол Хятадын үндэстний бүжгийн омогшил гэж би хувьдаа боддог."

      "Юньнаний тусгал" дуу бүжгийн бүтээл гарсны дараа, Ян Липин мөн л үндэстний бүжгийг тасралтгүй хайн судалсаар байлаа. 2007 оны эцсээр Ян Липин түвд үндэстний зан зашлыг харуулсан үндэстний амьд дуу бүжгийн тоглолт—"түвд оньсого"-гийг хүмүүсийн хараанд дахин буулгажээ.

      Ян Липин хэлэхдээ,

     "Юньнаний үнэдстний цөөнхи бол амь нас, аливаа сайн сайхныг магтан дээдэлдэг. Харин "түвдийн оньсого" нь уран ухаан, оюун санааны магтаал юм. Юньнаний зарим бүжиг нь Юньнаний байгаллаг зан чанар, цог золбоог бүрэн харуулсан байдаг, хэрэв энэ нь олимпийн наадмын ёслол дээр гарах юм бол нэгэн гайхамшиг болох нь лавтай. Үнэхээр ийм боломж тохиох юм бол би нэн сайн чармайж, бүжгээ улам сайхан төсөвлөж бүтээх болно."

      Бүжгийн тайзан дээр тэр үзэсгэлэнт гоо тогос, урлагийн ертөнцөд бол олноос цолгорсон тэнгэрлэг авьяастан. Бүжгийн хүсэл тэмүүлэл нь түүнд урлагийн цог бадрангуй мөнхийн амь насыг бэлэглэсэн, тэрээр мөн хүмүүнлэг олимпд оюуны хүчнийг тасралтгүй нэмэрлэж байдаг. Ян Липин 2008 оны Бээжингийн олимпийн тайзнаа дэлхий дахинд Хятадын ард түмэн болон Хятадын үндэстний бүжгийн амин сүнсийг харуулахыг зорино. Бид ч адилхан энэхүү уран тогосын өвөрмөц гоё төрхөөрөө үзэгч олныхоо харааг баясгахыг хүснэ.


1 2 3 4 5 6