
Урьд нь хэсэг хугацаанд, Ян Липин тайзнаасаа холдож байсан. Түүний бүжгийн амьдрал ингээд л дуусчих юмуу хэмээн хүмүүс гайхах үеэр Ян Липин "Юн Наний тусгал" гэх бүтээлээрээ нийт олонтойгоо дахин золгосон байна. Урлагийн одонд заяасан Ян Липин нутаг усаа зорин, Хятадын баруун өмнөдийн Юнь Нан нутгийн ард түмний дунд тархай бутархай үлдсэн Хятадын үндэстний цөөнхийн дуу бүжигт гүнзгий эмхэтгэл цуглуулга хийсэн байна.
Ян Липин хэлэхдээ,
"Үндэстний бүжиг нь үйл явдлын ажиглалт, амьдралын ажиглалт болон байгалийг шүтэн бишрэхээр дамжин аажмаар бүрэлдсэн суралцах арга барил юм. ардын дуу бүжиг, үндэстний органик бүжиг нь ийм дууриах хэлбэр байх ёстой. Жишээлбэл хэнгэрэг дэлдэх үйл хөдөлгөөн нь бөөгийн нэгэн хөдөлгөөн болсон. Мөн ан агнах, араатан амьтныг туух, үсрэх гэх мэтийн хөдлөл нь дууриан суралцах арга барил байгаа юм." Юн Наний тусгал бүжиг нь үндэстний онцлогийг тэр хэвээр нь хадгалсан дуу бүжиг төдийгүй бүжигчид нь хүртэл бүгдээрээ ардын дундаас шилж сонгосон үндэстний цөөнхийн залуучууд байгаа юм. Хятадын кино найруулагч Ли Ань энэхүү дуу бүжигт өндөр үнэлэлт өгсөн төдийгүй Бээжингийн олимпийн нээлт хаалтын ёслолын уран сайхны тоглолтын хэсэгт оруулахаар бодолцож байсан юм.
1 2 3 4 5 6
|