Хятадын Ардын УТЗЗ-ийн 11-дэх сонгуулийн Бүх Хятадын Хорооны анхдугаар чуулган 14-ний үдээс өмнийн 9 цагт Ардын их хурлын ордонд хаалтын ёслол хийв. УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны даргаар дахин сонгогдсон Жя Чинлинь УТЗЗ-ийн шинэ удирдах байгууллагын өмнөөс хурал дээр үг хэлж тэмдэглэхдээ, шинэ сонгуулийн УТЗЗ нь байдлын хөгжлийн шинэ өөрчлөлтөд зохицон, иргэдийн шинэ хүсэл санааг даган давуу талаа бүрэн дайчилж, үүрэг хариуцлагаа биелүүлэх түвшнээ цаашид дээшлүүлж, Хятадын эдийн засгийн хөгжилд шинэ хувь нэмэр оруулах хэрэгтэй гэжээ.
Жя Чинлинь хэлэхдээ, хөгжилд тус дөхөм үзүүлэхийг үүрэг хариуцлагаа гүйцэтгэхийн тэргүүн чухал ажил болгож, шинжлэх ухаанч хөгжлийн үзэлтийг гүнзгий суралцан хэрэгжүүлж, шинжлэх ухаанч хөгжлийг хэрэгжүүлэх ухамсраа цаашид дээшлүүлж, зохион байгуулалттай, төлөвлөгөөтэйгээр стратегийн, бүх талын урьдчилсан чухал чухал сэдвийг сонгож, гүн гүнзгий судалгаа шинжилгээ хийж, идэвхтэй санал зөвлөлгөө өгч , эдийн засаг нийгмийн сайн сайхан түргэн хөгжилд тус төхөм үзүүлнэ гэжээ.
1 2 3 4
|