Энэ жил бол УТЗЗ-ийн халаа солио хийх жил мөн. Хятадын олон нам бүлэг, олон нийтийн байгууллага, үндэстнүүдийн болон олон салбарын хүмүүс улс төрийн үйл хэргийг авч хэлэлцэн засаг төрийн ажилд оролцох хамгийн дээд зөвшилцөн зөвлөлгөө өгөх байгууллагын хувьд УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны энэ чуулган маш чухал ач холбогдолтой юм. 11 хоногийн энэ чуулганы дараа гишүүд ямаршуу шинэ шинэ сэтгэгдэлтэй болов? Үүнд холбогдуулан сурвалжлагч чуулган өндөрлөсний дараахан хэдэн гишүүнээс ярилцлага авсан юм.
Гишүүн хатагтай Ян И-бэнь хэлэхдээ, энэ жил УТЗЗ-ийн Бүх Хятадын Хороо гишүүдэд нэн өндөр шаардлага тавьсан байна. Бишгүй олон шинэ гишүүн өргөн мэдлэг өөрийн үзэлттэй, тэд анхан шатны байдлыг ойлгон иргэдийн бодож сэтгэж байгааг чуулганд авчирсан байна гэжээ.
1 2 3 4
|