Гишүүн Мижити Аикебаиер хэлэхдээ, хүн ам нь хэдий цөөн, үндэстэн нь том бага гэсэнгүй үндэстэн нэг бүрээс өөрийнхөө төлөөлөгчтэй. Эдгээр үндэстний гишүүд бүхэн эрх тэгшээр улс төрийн үйл хэргийг авч хэлэлцэн засаг төрийн ажилд оролцсон байна. Дэвшүүлсэн асуудал нь маш өндөр түвшинтэй, миний бодохоор ирээдүйд засгийн газрын бодлого тогтоход идэвхтэй лавлалт болох юм гэжээ.
Хятадын ард түмний улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн гол үүрэг тушаал бол улс орны улс төр, эдийн засаг, нийгмийн амьдрал зэрэг олон салбарт холбогдсон чухал шийдвэрт бодлогыг зөвшилцөн зөвлөлгөө өгөх бөгөөд санал санаачлага дэвшүүлэх явдал болно. Гишүүдийн анхаарал тавьж байгаа асуудал болон дэвшүүлэх саналаа голдуу санал дэвшүүлэх хэлбэрээр илэрхийлдэг. Энэ удаагийн чуулган 4700 гаруй санал хүлээн авч, саналд хамрагдсан цар хэмжээ нь маш өргөн хүрээтэй байж, эдийн засаг, улс төр, соёл, нийгмийн байгуулалтын тал талын бараг бүх асуудлыг хамарсан юм байна. Эдгээр саналыг энэ чуулганы өндөрлөснийг дараа хариуцан гүйцэтгэх 154 байгууллагад өгч шийдүүлэх болно.
1 2 3 4
|