Н: За, энэ бол бидний түрүүчийн удаагийн хичээлээр сурсан ярианы дасгал. Өнөөдрийн хичээлийн гол агуулга нь:"Сайн байна уу" гэсэн үг юм, үүнийг хятадаар "你好" гэж хэлнэ. Д:你好。 Н:"Таныг хэн гэдэг бэ?"гэдгийг хятадаар "你叫什么名字?" гэнэ. Намайг дагаад уншаарай. 你叫什么名字? Д:你叫什么名字? Н:"Уулзаагүй их удлаа "гэдгийг хятадаар "好久不见" гэнэ. Дагаад уншаарай. 好久不见 Д:好久不见。 Н:Энэ нь мөн манай өмнөх хичээлийн төгсгөлд танд тавьсан асуулт. Та зөв хариулав уу? Д:За, Бидний сурах энэ хэдэн үг өдөр тутам байнга хэрэглэгддэг үгүүд тул, сайн тогтоож аваарай. Н: Зөв хэлж байна. Эдгээр үг нь үнэхээр байнга хэрэглэгддэг үгнүүд юм шүү. 谢谢, 谢谢你, 非常感谢, 不用谢, 对不起, 没关系, 没事 гэсэн үгнүүд байна. Би тайлбарлая. Н:Баярлалаа гэж хэлэхийг хүсвэл "谢谢" гэж хэлнэ. Д: "谢谢". Би нэгдүгээр хичээлээр энэ үгийг сонсч байсан. Н:Тийм шүү. "谢谢" гэдэг нь "баярлалаа" гэсэн үг. Аль эсвэл "谢谢你" гэж хэлсэн ч болно. Д:谢谢你。 Н:"你"гэдэг нь "чи" гэсэн үг. Д:你 Н:Маш их баярлалаа гэвэл "非常感谢" гэж хэлээрэй. Д:非常感谢。 Н:"非常"гэдэг бол маш их гэсэн үг. 非常感谢。 Д:非常感谢。 Н:Хэрэв хүн өөрт чинь "谢谢" гэж хэлбэл монголчууд "Зүгээр зүгээр" гэж хэлдэг, харин хятадаар бол "不用谢" гэж хэлнэ. Д:不用谢。 Н:Энэ үгийг шууд орчуулбал "талархаж хэрэггүй" гэсэн утгатай. 不用谢。 Д:不用谢。 Н:Одоо бид саяын сурсан үгүүдээ давтъя. "баярлалаа"-г хятадаар "谢谢你" гэнэ, эсвэл "谢谢" ч гэж хэлнэ. Д:Маш их баярлалаа гэдгийг ? Н: "非常感谢" гэж хэлнэ. Д:"Зүгээр зүгээр "гэдгийг хятадаар ? Н:"不用谢" гэж болно. Д:不用谢。 Н:За, бид одоо ярианы дасгал хийе. Ли Лигийн компьютер гацсанд, түүнтэй нэг өрөөнд ажилладаг Ван нань гурван цаг зарцуулж байж засч өгсөн байлаа. Ли Ли түүнд хэрхэн талархлаа илэрхийлснийг сонсъё.
1 2 3 4 5
|