Ярианы дасгал 1 对话一:
李莉: 非常感谢! 王南:不用谢!
Ярианы дасгал 2 对话二: (лонх хагарах чимээ)
A:对不起。 B:没关系。 A:对不起。 B:没事儿。
中国文化点滴:Хятадын соёлын тухай
Хятадууд маш зочломтгой ард түмэн. Гэрт нь зочин ирвэл хамгийн сайн хоолоороо дайлдаг. Зочноо сайтар дайлахын тулд урьдчилан хэдэн өдрөөс бэлтгэл хийж, ширээ дүүрэн идээ будаа засна. Тэгэхдээ мөн "Гоё хоол хийж чадсангүй, та болгооно уу" гэж зочноо хүндэтгэсэн сэтгэлээ илэрхийлдэг юм.
Н:Эрхэм анд нөхөд өө. Өнөөдрийн хичээл дуусах цаг дөхөж байна. Бид танд нэг асуулт тавья.. "Уучлаарай" гэдгийг хятадаар яаж хэлдэг вэ? Д:Та энэ асуултанд нэг л хариулт сонгон хариулаарай. Тэгээд хариултаа mon@cri.com.cn гэсэн хаягаар ирүүлээрэй, Та улам дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл mongol.cri.cn гэсэн хаягаар манай вэб сайтад зочилж болно. 1 2 3 4 5
|