《每日汉语》 "Өдөр тутмын хэрэглээний Хятад хэл"
第五课 求助 Тавдугаар хичээл Тусламж хүсэх
Н:Өнгөрсөн хичээлээр бид голдуу салах ёс хийхтэй холбоотой үг хэллэг, өгүүлбэрүүдийг сурсан. Одоо хамтдаа түүнийгээ давтъя. Д:Тэгье. Харин Хятадаар яаж хэлдгээ би сайн санахгүй байна. Н: Тийм үү. Тэгвэл одоо та сайн сонсоорой: 时间不早了。我们该走了。"Цаг орой боллоо". "Бид явах хэрэгтэй боллоо". Н: "时间"нь "цаг гэсэн үг Д:"时间" Н:"不早了"гэдэг нь "орой боллоо" гэсэн үг. Д:"不早了" Н: "我们"гэдэг нь "бид" гэсэн үг. Д: 我们 Н: "该走了"гэдэг нь "Явах цаг болсон" гэсэн утгатай үг юм. Д: 该走了 Н: "时间不早了, 我们该走了" гэдэг нь "Цаг орой боллоо. Бид явъя даа" гэсэн үг юм. Д:时间不早了, 我们该走了。 Н: "Баяртай" гэдгийг хятадаар юу хэлдэг билээ? Д: "再见" гэнэ. Н: Зөв хэллээ. "Илүү болгоомжтой байгаарай"гэдгийг хятадаар яаж хэлдэг вэ? Д: "多保重"гэх юм уу"保重"гэдэг байхаа? Н: Тийм. Одоо танаас сүүлийн асуулт асууя. "хэлхээ холбоотой байя" гэдгийг хятадаар юу гэж хэлэх вэ? Д: "保持联系" гэнэ."保持"гэдэг нь энд байнга гэсэн утгатай。 Н: Ой сайтай байна шүү та. Д: Танд баярлалаа. Одоо өмнөх хичээлийнхээ харилцан ярианы хэсгээс давтаж сонсъё:
Ярианы дасгал 1 对话一: (инээлдэх, хундага тулгах дуу чимээ)
客人:时间不早了。我们该走了。 主人:欢迎你以后常来。 客人:谢谢招待!再见! 主人:再见!
1 2 3 4 5
|