A:回去吧。有空给我打电话。
B:保持联系!多保重!
Н: За одоо өнөөдрийн шинэ хичээлийнхээ гол агуулгыг танилцуулъя:你能帮我一个忙吗?当然可以。能帮我照张相吗?Та надад туслана уу? Бололгүй яахав. Та надад зураг дараад өгнө үү?
Д:Олон нийтийн газар, тухайлбал дэлгүүр, банк, зоогийн газарт бидэнд тусламж үргэлж хэрэгтэй болдог юм. Үүнийг Монголоор "та надад туслана уу?" гэдэг л дээ. Харин Хятадаар юу гэж асуух вэ?
Н: Ингэж асууж болно: 你能帮我一个忙吗?
Д: Энэ өгүүлбэр дэндүү урт юм. Мартчих юм байна. Үг үгээр нь хэлж өгөхгүй юу??
Н: За тэгье, эхлээд"你"гэдэг нь"чи" гэсэн үг.
Д:你
Н:"能"гэдэг нь"болох, чадах"гэсэн үг.
Д: 能
Н:"帮我"гэдэг нь"надад туслах"гэсэн үг юм.
Д: 帮我
Н: "帮"гэдэг нь"туслах"гэсэн үг.
Д: 帮
Н: "我"нь"би" гэсэн үг.
Д: 我
Н: "帮我"гэдэг нь"надад туслах"гэсэн үг.
Д: 帮我
Н: "一个"гэдэг нь"нэг"гэсэн үг.
Д: 一个
Н: "一"гэдэг нь"нэг","个"гэдэг нь тоо хэмжээг заасан "ширхэг" гэсэн үг болно.
Д: 一个
Н: "忙"гэдэг нь энд"ажил"юм уу аль эсвэл"хэрэг учир"гэсэн утгатай.
Д:忙
Н:"吗"гэдэг үг орсон өгүүлбэр нь энэ өгүүлбэр бол асуух өгүүлбэр болохыг илтгэж байна.
Д: 吗
Н: За энэ өгүүлбэрийг аажуухан уншъя:你能帮我一个忙吗?
Д: 你能帮我一个忙吗?
Н: Сайн байна。Дараагийн ярилцлаганд,Ли ли хамт ажилладаг хүнээсээ тусламж хүснэ。Энэ хүн түүнийгээ хэрхэн илэрхийлж байгааг анхааралтай сонсоорой..
1 2 3 4 5