Олимпийн 29-р наадам энэ жил Бээжин хотноо зохиогдоно. 3000 жилийн түүх намтартай эртний нийслэл Бээжин хот нь Хятадын ба гадаадын жуулчдын бахархал сонирхлыг ихээхэн татаж байна.
Бээжингийн баруун Лү гөү чяо гүүрийн дэргэдэх Юаньпин чжэн-д хуучин Бээжингийн ардын зан үйлийг харуулсан "Чжан овогтын гудам" музей байдаг. Энэ музейг Бээжингийн уламжлалт соёлыг дээдлэн хайралдаг Бээжингийн угуул иргэн үүсгэн байгуулсан хувийн музей болно. 700 гаруй хавтгай дөрвөлжин км талбайтай "Чжан овогтын гудам" музейд 1000 гаруй ширхэг Бээжингийн уламжлалт гар урлалын бүтээл, ардын тоглоом наадам болон 100 гаруй гэрэл зургийг дэлгэн харуулжээ.
1 2 3 4
|