"Чжан овогтын гудам" музейгээр танилцан айчлахад чан хэнгэргийн дуун цуурайдаж, Бээжин шигийн аялгуу чинээ дуурсана. Бээжингийн угуул иргэдийн сэтгэл санаанд хоногшсон хуучин эд зүйлс нүдний хараанаа тодроно. Энэд хадгалагдаж байгаа эд зүйлсээс хамгийн төлөөлөх чанартай нь хуучин Бээжингийн дүр төрхийг харуулсан 100 метр урт шавар баримал бүтээлүүд болно. Эдгээр нь Бээжингийн 20-р зууны хорь гучаад оны Бээжингийн соёл урлаг, Бээжингийн угуул иргэдийн амьдрал ахуйг түрслэн харуулжээ. Энэ бүтээлд 140 гаруй уламжлалт нэрт пуус дэлгүүр, тос давс худалддаг пүүс, ноосон утасны пүүс, бэлэн хувцасны дэлгүүр хамрагджээ. Одоод хүртэл хадгалагдаж байгаа уламжлалт пүүс дэлгүүрийн төрх байдлыг гудмаар зүтгэн зөрөлдсөн зам харирлцааны арван хэдэн төрлйин хуучин хэрэгсэл, янз янзын хүний шинж төрхийг шавар барималаар урлан бүтээжээ.
Хуучин Бээжингийн дүр төрхийг харуулсан гудамыг Бээжингийн ардын зан үйлийг харуулсан "Чжан овогтын гудам" музейгийн дарга Чжан Юи жюнь 10 жилийн хугацаа зарцуулж байгаад бүтээсэн байна. 47 насан сүүдэр зооголж яваа Чжан шуудан товчоонд ажиллаж байсан, дүрслэх урлагийн ажил ч хийж байжээ. Сардаа ч тогтвортой орлоготой байжээ. Хуучин Бээжингийн соёлыг дээдлэн хүндэлж, хайрлан хамгаалах үүднээс ажиллаасаа огцорч, энэх музейг эрхэлсэн байна. Эдгээр хураангуйлсан үзэмж дэх шавар баримал хүмүүсийг тэр өөрийн гараараа урлан үйлджээ.
1 2 3 4
|