"Чжангийн гудам" үзейтэй танилцахад хуучны наадам тоглоом, Бээжингийн уугуул хүмүүсийн амьдрал ахуйг ойлгож болно. Ялангуяа 20-р зууны 50, 60-аад оны үеийн тоглоом тухайлбал: төмөр гархиар тоглох, шагаа орхих, гурвалжилсан цаас тоглохыг сонирхох нь хүмүүст бүр ч хачин сонин билээ.
"Чжангийн гудам" үзейтэй Хятадын ба гадаадын олон жуулчид танилцаж байгаа. Финляндаас ирсэн жуулчин Мади. Лерэйма: Энд ирэхийг найз наамь танилцуулсан. Би хагас жилийн дотор дөрөвдөх удаагаа энэ музейтэй танилцаж байна. Энд Бээжингийн хуучин барилга байшинг үзэж харч болно, хуучин Бээжингийн наадам тоглоомоор тоглож болно. Эх оронд маань ч хувийн музей олон байдаг. Энэ музейтэй гадаадын олон жуулчин танилцахыг хүсэж байна. "Чжангийн гудмыг" би маш сонирхож байна гэжээ.
1 2 3 4
|