• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-04 16:34:19    
Бээжингийн Олимпийн наадмын бамбарыг Сань-яд дамжуулж эхэлжээ [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     Хай-нань мужийн Сань-я бол Хятадын хамгийн өмнөд зах сэжүүрт оршдог хотуудын нэг юм. Мөн Хятадын халуун бүсийн тэнгисийн эргийн аялал жуулчлалын гол хот. Тэнд хэдийгээр аялал жуулчлалын үе хараахан эхлээгүй ч, 4-ний өдөр Сань-я хотод хөл хөгжөөн нэмэгджээ. Бээжингийн Олимпийн наадмын бамбар хилийн чанадын 19 хот болон Шянган, Аомэньд буухиалсныхаа дараа, 4-ний өдөр Сань-я хотноо дамжуулсан байна.

     4-ний үдээс өмнө, Сань-я хотын Фэнхуан олимпийн өргөн талбайд Олимпийн наадмын бамбар дамжуулах ажиллагааг эхлүүлэх өргөн их ёслол боллоо. Хятадын ойр зайн түргэн тэшилтийн тамирчин Ян Ян бол Хятадын дотор газарт Олимпийн наадмын бамбар дамжуулагч анхны тамирчин юм. Сань-я хотод бамбар дамжуулах шугамын нийт урт нь 30 км, гүйлтийн хугацаа нь 11 цаг, 208 тамирчин далайн тангаар гүйх, хэвийн маягаар гүйлх, 3 хүний унадаг дугуй унах хэлбэрээр Олимпийн наадмын бамбарыг дамжуулжээ.

     Хятадын цээл хоолойтой нэрт дуучин Ли Шуанжян бол 4-ний өдрийн олимпийн ариун галыг дамжуулагчдын нэг нь байлаа. Тэрээр сурвалжлагчид хэлэхдээ: "Бамбар дамжуулагч болсондоо би маш их баяртай байна" гэлээ. Үүнээс гадна, 70 орчим насны хөгжмийн зохиолч бас Олимпийн наадмын тухай өвөрмөц сэтгэгдэлтэй байлаа. Тэрээр хэлэхдээ: "Олимпийн наадам бол дэлхийн хамгийн сайхан, хамгийн нижгэр симфони хөгжим учраас бид бол түүний нэг нот нь юм гэж үзэж байна. Түүнийг тунгаан бодоход оргилом цалгим сэтгэлгээ дүүрэн байна. Ийм их өндөр насалсан байтлаа, бамбар дамжуулагч болсондоо өөрийгөө маш их азтай хүн гэж үзэж байна" гэлээ.

1 2 3