• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-04 16:34:19    
Бээжингийн Олимпийн наадмын бамбарыг Сань-яд дамжуулж эхэлжээ [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     Олимпийн наадмын бамбарыг бас дэлхийн миссын нутаг—"Гоо сайхны манлай" хэмээгдсэн газраар дамжуулсан бөгөөд өнгө үзэмж төгс Сань-я голын эргээр дамжуулахад хотын ард иргэд маш ойрын зайнаас Олимпийн наадмын бамбар дамжуулах ажиллагааг сонирхсон байна. Олимпийн наадмын бамбарыг хамгийн эцэст нь Тянь-я хай-жяо—Тэнгэрийн хаяа хэмээх нэртэй үзэсгэлэнт газарт хүргэж, өргөн их ёслон тэмдэглэх арга хэмжээ зохион явуулжээ.

     Олимпийн наадмын бамбар дамжуулж байх үеэр, хотын иргэд бүжиг бүжиглэх, Тай Жичуань хэмээх Хятадын уламжлалт гимнастик хийх зэрэг хэлбэрээр Олимпийн наадмын бамбар дамжуулах ажиллагаанд баяр хөөр нэмлээ. Хань Шяолинь бол Сань-я хотын анх дундын сурагч юм. Тэрээр сурвалжлагчид хэлэхдээ: "Бамбар асаах оргилом сэтгэлгээ, бамбар дамжуулах хүсэл мөрөөдлөөр Сань-я Олимпийн бамбар дамжуулж байна" гэжээ.

1 2 3