Сань-я бол эрт дээр үеэсээ "Тэнгэрийн хаяа" хэмээн нэрлэгдсэн газар юм. ХКН-ын Сань-я хотын хорооны нарийн бичгийн дарга Жян Зэлинь сурвалжлагчид хэлэхдээ, бамбар дамжуулах нь зөвхөн Сань-я хотын нэн олон иргэдэд ойрхноос Олимпийн наадмын бамбарыг сонирхох боломж олгосон төдийгүй бас олон улс дахь Сань-я хотын нэр хүндийг өргөж чадах юм гэлээ. Тэрээр хэлэхдээ: "Бид үүгээр Сань-я хотын аялал жуулчлалын төрөл зүйлээ цаашид баяжуулж, бас манай аялал жуулчлалын салбарын ажил үйлс хөгжлийнхөө шинэ шатанд гарна" гэжээ.
Бээжингийн Олимпийн наадмын бамбар дамжуулах ажиллагаа бол Олимпийн наадмын түүхэн дэх хамгийн олон хүн оролцсон нэг арга хэмжээ юм. Хятадын 113 хот, газар нутгаар уг бамбарыг дамжуулж, 40 мянган км аялуулах болно. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\ 1 2 3
|