Энэ бол Медведевийн тангараг өргөн ОХУ-ын ерөнхийлөгчийн тушаалд орж байгаа бичлэг мөн. Тангараг өргөсний дараа, Медведев тушаалд орсон үг хэлж, миний бие бүх хүчээрээ ажиллаж, Путины бодлогыг цаашид хэрэгжүүлж, Орос улсаа дэлхийн хүчирхэг орон болгон байгуулна гэж илэрхийлжээ.
Тэрээр хэлэхдээ, олон ажлыг биелүүлэх хэрэгтэйг би мэдэж байна. Улс орон иргэдэд үнэнхүү шудрагаар анхаарлаа хандуулж, тэдний амьдралыг хамгийн дээд түвшнээр баталгаажуулах, нэн олон хүмүүсийг нийгмийн дунд давхрагт оруулан, сайн сайхан боловсрол олгож, эрүүл мэндийн баталгаатай болгоно. Бид амьдралын олон салбарт шинийг бүтээх өөрчлөлт хийж, тэргүүний үйлдвэрлэлийн тогтолцоо тогтоож, аж үйлдвэр болон хөдөө аж ахуйн орчин үеийн хөгжлийг биелүүлж, хувийн хөрөнгө оруулалтыг урамшуулах хүчтэй механизм тогтоож, техник оюуны өмчийн эрхийг хөгжүүлэх талаар тэргүүний орны эгнээнд Оросын тогтвортой байр суурийг тогтоохоор чармайх болно гэжээ.
1 2 3 4
|