Медведев ерөнхийлөгчийн тушаалд орсны дараа, тэр дороо Оросын Төрийн думд захидал бичиж, Путиныг шинэ засгийн газрын ерөнхий сайдаар нэр дэвшүүлэв. Оросын Төрийн дум 8-ны өдөр хуралдаж үүнийг авч хэлэлцэх болно. Төрийн думын дийлэнх олон суудлыг эзэлж байгаа парламентын гурван том нам бүлэг Путины ерөнхий сайд болохыг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн тул түүнийг ерөнхий сайдаар батлах нь ямар ч саадгүй гэж хэлж болно. Шинэ засгийн газрын ерөнхий сайд болохоос гадна, Путин мөн парламентын хамгийн том нам Нэгдсэн Орос намын даргаар ажиллах болно. Путин Оросын парламентын хамгийн том намын дарга болох нь Оросын улс төрийн тавцанд үргэлжлүүлэн үүрэг гүйцэтгэхэд маш чухал юм гэж Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн Оросын асуудлын мэргэжилтэн Жян И үзлээ.
1 2 3 4
|