Тэрээр хэлэхдээ, Зөвлөлт Холбоот Улс задарснаас хойш, Оросын шинэ ерөнхийлөгч ямар ч улс төрийн намд оролцохгүй байсан юм. Энэ удаа Путин тушаалаасаа чөлөөлөгдөх болсон боловч Нэгдсэн Орос Намын дарга болохыг харин зөвшөөрсөн байна. Энэ нь Путин өөрийн улс төрийн амьдралаа цаашид үргэлжлүүлж, Оросын улс төрд чухал нөлөө үзүүлэхэд нь туйлын чухал байгаа юм гэжээ.
Путины Орост тогтоосон стратегийн зорилтод Оросыг олон улсын тавцан дээр чухал үүрэг гүйцэтгүүлэх явдал багтаж байгаа юм. Гэлээ ч Оросын үндсэн хуулийн дагуу, дипломат харилцааны бодлогыг ерөнхийлөгч тогтоох юм. Тэгвэл Медведев ерөнхийлөгч болсны дараа дипломат бодлогыг хэрхэн зохицуулах вэ? тэр мөн ямар ямар өрсөлдөөн сорилтод нүүрлэх вэ?
Юуны өмнө, НАТО-тай харилцаагаа хэрхэн зохицуулах. Хоёрт, Европтой харилцаа тогтоох. Гуравд, Америктай харилцаагаа зохицуулах зэрэг байна гэж манай радиогаас Орост суугаа сурвалжлагч Жинь Жүн тэмдэглэв. Медведев эдгээр бэрх асуудлыг хэрхэн зохицуулж, "Медведев-Путины хамтрал" яаж ажиллах, Оросыг шинэ замд хөгжүүлэхийг хэрхэн баталгаажуулах эдгээрийг хүмүүс ажиглан харж байна. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\ 1 2 3 4
|