Хятад улсын дарга Хү Жиньтао 8-ны өдөр Японы Токиогийн Васедадайгаку Их сургуульд лекц уншиж, Хятад, Японы найрамдал бол хоёр ард түмний хамтын үйл хэрэг, хоёр орны залуучууд бол энэ найрамдлын шинэ хүчин мөн. Хятад, Японы найрамдлын ирээдүйг залуучууд нээх болно гэж хэллээ. Тэрээр хэлэхдээ, хоёр тал хамтаар чармайж, Хятад, Японы найрамдлын үрийг дэлгэрүүлж, Хятад, Японы найрамдлын далбааг үеийн үедээ мандуулахыг хүсч байна гэжээ.
Васедадайгаку Их Сургууль бол Японы алдарт хувийн их сургууль юм. Энэ их сургууль 1882 онд байгуулагдаж, Хятадын оюутануудыг хамгийн эрт авсан Японы их сургууль юм. Дарга Хү Жиньтаогийн лекц уншсан танхимд их олон орны төрийн тэргүүн болон засгийн газрын тэргүүн нар лекц уншиж байсан юм.
1 2 3
|