Түүх бол гүн ухааны маш баялаг агуулга бүхий сурах бичиг мөн. Бид түүхийг санаж явах хэрэгтэй гэж чухалчилж байгаа нь өшөө хонзонг үргэлжлүүлэх гэсэн биш, харин түүхээр сургамж болгож, ирээдүйд хандаж, энх тайванг эрхэмлэн хамгаалж, хоёр ард түмнийг үеийн үедээ найрсаг байлгаж, улс орнуудын ард түмнийг өнө үүрд амар амгалан амьдруулахын төлөө юм гэжээ.
Дарга Хү Жиньтао Хятад, Японы стратегийн харилцан ашигтай харилцааг хамтран хөгжүүлэх талаар санал санаачилга дэвшүүлэв. Хоёр орон харилцан бие биеэ өрсөлдөгчөөр үзэх биш, харин харилцан ашигтай хамтран ажиллах түншээр үзэх ёстой. Харилцан бие биеэ заналхийлэх биш, харин нөгөө талынхаа энх тайван хөгжлийг харилцан дэмжиж, харилцан нөгөө талаа хөгжлийн боломж болгон үзэх ёстой. Нөгөө талынхаа чухал анхаарал болон үндсэн ашиг сонирхлыг харилцан хүндэтгэж, санал зөрөлдөөнөө яриа хэлэлцээ, зөвшилцлөөр зохицуулах ёстой. Үүний зэрэгцээ хоёр орны эрчим хүч хэмнэх, байгаль орчныг хамгаалах, банк санхүү, мэдээлэл, оюуны өмчийн эрхийг хамгаалах зэрэг гол гол салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн эрчимжүүлж, хүмүүнлэгийн солилцоогоо өргөтгөхийн хамт Азийн мандал хөгжилд тус дөхөм үзүүлэн, даярчлалын сорилтод хандаж, хамтаар хөгжих ёстой гэж тэрээр хэлсэн байна.
Хятад, Японы найрамдал бол хоёр ард түмний хамтын үйл хэрэг мөн учраас хоёр ард түмэн үүний төлөө хэлбэрэлтгүй хүчин чэрмайлт гаргах хэрэгтэй юм гэж дарга Хү Жиньтао онцлоод, хоёр орны найрамдалд тус дөхөм үзүүлэхийг хоёр орны залуучуудад онцгойлон уриалав. \Сайнаа, Цэцэн орчуулж,Урангоо хянав\ 1 2 3
|