Халуун алаг дашилтын дунд Хү Жиньтао лекцээ эхлүүлэв. Тэрээр юуны өмнө хэлэхдээ:
Хятад, Япон бол тэнгис далайгаар залгалдсан хөрш орон. Хоёр орны харилцаа өнөө түүхэн шинэ гараан дээр байж, цаашид хөгжих шинэ боломжинд нүүрлэж байна. Японы засгийн газар болон ард түмэнтэй хамтаар чармайж, итгэлцлээ нэмэгдүүлж, найрамдлаа зузаатгаж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, ирээдүйгээ төлөвлөж, хоёр орны стратегийн харилцан ашигтай харилцааг тал бүрээр хөгжүүлсэн шинэ байдлыг нээхийг Хятадын засгийн газар болон ард түмэн үнэн сэтгэлээсээ хүсч байна гэжээ.
Хү Жиньтао Хятадын өөрчлөлт хийж, нээлттэй бодлого хэрэгжүүлсэн 30 жилийн түүх болон хүрсэн асар их ололт амжилтыг эргэн үзэж дүгнэв.
Тэрээр хэлэхдээ, Хятад улс энх тайван хөгжлийн замаар эрс гуйвалтгүй замнах болно. Энэ бол Хятадын засгийн газар болон ард түмний стратегийн сонголт юм гэжээ.
Хятад, Японы ард түмний найрамдлын 2000 гаруй жилийн түүхийн талаар дарга Хү Жиньтао хэлэхдээ, түүхийн урт удаан үйл явцад хоёр ард түмэн харилцан суралцаж, харилцан уусан нийлж, өөр өөрийн орны хөгжил дэвшилд тус дөхөм үзүүлж, зүүн Азийн соёл иргэншил болон дэлхийн соёл иргэншлийг баяжуулсан билээ. Шинэ үед хүрсний дараа Японы милитаризм Хятадын эсрэг түрэмгий дайн дэгдээж, хоёр орны найрсаг харилцааг ноцтой эдвэн бусниулсан байна. Энэ аз бус түүх нь Хятадын үндэстнүүдийн ард түмэнд хүнд хэцүү гай гамшиг учруулсан бөгөөд мөн Японы ард түмнийг ч маш их хохироосон юм гэжээ. Тэрээр хэлэхдээ,
1 2 3
|