• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-14 18:10:36    
Хятадын Шямэнь Их Сургуулийн сагсан бөмбөгийн эрэгтэй багийн дасгалжуулагч, үндэсний нэрт сагсчин Гүө Юүнлинь

CRI

      Шямэнь бол Хятадын тэнгисийн эргийн аялал жуулчлалын нэртэй газар гэдгийг Хятадад ирсэн хүмүүс андахгүй сайн мэдэх байх. Дээр нь Шямэнь хот нь Бээжингийн олимпийн бамбарыг Хятадын дотоодод дамжуулах нэгэн өртөө болсны хувьд тэр нь мөн ч спорттой хувь барилдлагатай хот билээ. Хятадын спортын хорхойтон ийм нэгэн үйл явдал болж өнгөрснийг ерөөс мартахгүй байдаг: 1983 оны Азийн аварга шалгаруулах эрэгтэй сагсан бөмбөгний шувтаргын тэмцээнд БНСУ-ын багтай өрсөлдөх тоглолтын явцад, 191 см өндөр, 7 ноймрын спортын хувцастай залуу, 3 онооны зайнаас оновчтой шидсэнээр, Хятадын эрэгтэй сагсны баг 24 оноо авч, Азийн аварга шялгаруулах тэмцээнд залгаараар тав дахь удаагаа түрүүлсэн байна. 1999 онд тэрээр Хятадын 50 шилдэг сагсан бөмбөгчний нэгээр шалгарсан юм. Энэхүү гайхамшигт сагсан бөмбөгч бол өнөөдрийн энэ булангийн гол дүр Гүө Юүнлинь болно.

      Сэтгүүлч Шямэнь их сургуулийн эрэгтэй сагсны багийн бэлтгэлийн талбайд Гүө Юүнлиньтэй уулзсан юм. Тэгээд тухайн жилийн тэрхүү холын зайн шидэлтийнх нь талаар сонирхоход тэрээр ингэж ярилаа:

     "Спортын тавцанд ямарч уран арга гэж байхгүй, биелүүлэх ёстойгоо биелүүлэх л хэрэгтэй, харин залхуурч яасан ч болохгүй юм."

1 2 3